Тусламж
ZarBook.mn-ийг хэрхэн ашиглах вэ · Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 11 дүгээр сарын 08
Энэ хуудас нь алхам алхмаар гарын авлага юм: бүртгүүлэх → зар хайх → таалагдсандаа хадгалах → зар байршуулах → худалдан авагчтай холбогдох. Доорх агуулгаас хэрэгтэй хэсгээ дарж шууд очиж болно.
1. Бүртгүүлэх, нэвтрэх
Зар үзэх, хайх нь бүртгэлгүйгээр болно. Харин зар байршуулах, мессеж бичих, таалагдсан/хадгалсан хайлтаа бүх төхөөрөмж дээр хадгалахад бүртгэл хэрэгтэй.
- Толгойн баруун дээд буланд «Нэвтрэх» дарна (📱 мобайлд «Сайн байна уу!» мөр).
- Цонхны доорх «Бүртгэл байхгүй юу? Бүртгүүлэх» дарж шинэ бүртгэл үүсгэнэ.
- Нэр, утасны дугаар (ж:
99112233), нууц үг (6-аас доошгүй тэмдэгт) оруулна. - «Үйлчилгээний нөхцөл ба хувийн мэдээллийн боловсруулалтыг зөвшөөрч байна» хайрцгийг тэмдэглэнэ — заавал (уншаагүй бол товч идэвхжихгүй).
- «Үргэлжлүүлэх → SMS баталгаажуулалт» дарж, гар утсаасаа заасан дугаар руу (ж: 144773) SMS илгээнэ — баталгаажуулалт автоматаар шалгагдана.
- Баталгаажмагц «Сайн байна уу, {нэр}!» харагдана — дарвал хэрэглэгчийн цэс (Миний зарууд · Таалагдсан · Мессеж · Мэдэгдэл …) нээгдэнэ.
Дараагийн удаа утасны дугаар + нууц үг-ээр нэвтэрнэ. Нууц үгээ мартвал «🔑 Нууц үгээ мартсан уу?» → утас + шинэ нууц үг → SMS баталгаажуулалт.
2. Зар хайх, шүүлт хийх
- Нүүр хуудасны хайлтын мөрд үг (ж: «3 өрөө байр»), байршлын нэр эсвэл зарын код бичээд Enter дарна.
- Ангилал сонгоно — нүүр хуудасны 12 хэсгийн хавтан, зүүн талын «Ангилал» багана, толгойн «Ангилал ⌄» эсвэл «Ангилал сонгох» цонх гурвуулаа ижил үр дүнтэй.
- Шүүлт тавина — байршил (хот → дүүрэг → хороо), үнэ, өрөөний тоо, төлбөрийн нөхцөл, тухайн хэсгийн нэмэлт шинж (ж: марк, модель, талбай). Сонгосон шүүлт бүр товч хэлбэрээр харагдаж, тус тусдаа хасагдана.
- ⇅ Эрэмбэлэх — шинэ зар, үнэ (багаас их / ихээс бага) зэрэг эрэмбээр эрэмбэлнэ.
- Үр дүнг 3 горимоор харна: 🖼 Галерей · ☰ Жагсаалт · 🗺 Газрын зураг (зураг дээрх пин дарж зарыг нээнэ).
- Олдсон үр дүнгийн тоо шүүлтийн мөрний доор харагдана. Хайлтын хаягийг (URL) хуулаад найздаа илгээхэд ижил шүүлт нээгдэнэ.
3. Дуртай ба хадгалсан хайлт
- ❤️ Таалагдсан — зарын карт эсвэл зарын хуудасны зүрхэн дээр дарж хадгална. Жагсаалт нь /favorites хуудсанд, толгойн ❤️ дээрх тоолууртай хамт харагдана. Тэнд 2 таб байна: «Дуртай зарууд» ба «Дуртай хайлтууд».
- 🔖 Хайлтыг хадгалах — шүүлт эсвэл хайлтын үг тавьсан үед картуудын дээр «Хадгалах» товч гарна; дарвал одоогийн хайлт «Дуртай хайлтууд» табд орж, дараа нь нэг дарахад сэргээгдэнэ. Нэвтэрсэн бол бүртгэлдээ (бүх төхөөрөмж дээр), зочин бол тухайн төхөөрөмж дээр хадгалагдана.
- 🕐 Хайлтын түүх — хамгийн сүүлд хийсэн хайлтууд /history хуудсанд; толгойн 🕐 дарж шууд нээнэ.
- 🔔 Мэдэгдэл — /notifications хуудсанд шинэ мессеж, зарын төлөв зэрэг мэдэгдэл хуримтлагдана; уншаагүй тоо нь 🔔 дээр харагдана.
4. Зар байршуулах
Толгойн «Зар нэмэх» товчоор /listings/new хуудас нээгдэнэ. Зар нь 4 алхамтай:
- Ангилал — хэсэг, дараа нь төрөл (ж: Үл хөдлөх › Орон сууц зарна).
- Дэлгэрэнгүй — гарчиг *, тайлбар, тухайн ангиллын шинжүүд (өрөө, давхар, талбай, марк, модель …), байршил (газрын зураг эсвэл хот → дүүрэг → хорооны сонгогч), холбоо барих утас *.
- Үнэ — дүнг бүтэн бичнэ (мянгатын таслалт автоматаар тавигдана), эсвэл «Үнэ тохирно»-г тэмдэглэнэ; төлбөрийн нөхцөл *.
- Зураг — 16 хүртэл зураг (том зураг автоматаар шахагдаж, чанар хадгалагдана) ба YouTube видео холбоос нэмж болно.
- «Зар нийтлэх» дарна. Зар нь нийтлэхээс өмнө AI контент модерацааршалгагдана — спам, залилан, хууль бус бараа, хараал зэрэг зөрчилтэй бол нийтлэгдэхгүй бөгөөд шалтгаан нь «Зар нийтлэх» товчны доор Монгол хэлээр харагдана.
- Улаан * тэмдэглэгээтэй талбар нь заавал бөглөх талбар.
- Жирийн зар 30 хоног идэвхтэй байх ба хугацаа дуусахад архивт шилжинэ; үйлчилгээний зар хугацаагүй (анхдагч тохиргоо — админ өөрчилж болно).
- 24 цагт 5-аас олон зар татгалзвал 24 цагийн түр хориг тавигдаж болно.
5. Миний зарууд
Хэрэглэгчийн цэс эсвэл /my-listings хуудсанд өөрийн бүх зар харагдана:
- ✏️ Засах — зарын мэдээлэл, үнэ, зургийг шинэчилнэ (нийтлэх үеийнх шиг алхам алхмаар).
- 🗑 Устгах — зар жагсаалтаас хасагдана; санамсаргүй устгасан бол сэргээх боломжтой.
- ⭐ Онцгой болгох — зар жагсаалтын дээгүүр байрлана (анхдагчаар 7 хоног, 5,000 кредит). Кредитийн үлдэгдэл, тариф нь тухайн засварын цонхонд харагдана.
- Зар бүрийн төлөв (идэвхтэй / архивлагдсан) ба дуусах хугацаа мөн энд харагдана.
6. Мессеж, холбоо барих
- Зарын хуудасны «Мессеж» товчоор зар нийтлэгчтэй шууд харилцаа нээгдэнэ. Бүх яриа нь /messages хуудсанд (толгойн 💬 дээрх уншаагүй тоолууртай) хадгалагдана.
- Яриа бүрд зурвас 2000 тэмдэгт хүртэл бичнэ; уншсан эсэх нь тэмдэглэгдэнэ.
- Зар дээрх утасны дугаар эсвэл чатаар шууд холбогдоно (нэвтрээгүй бол эхлээд нэвтэрнэ).
⚠️ Аюулгүй байдлын зөвлөмж: урьдчилгаа мөнгө шилжүүлэхээс өмнө зарыг биечлэн үзэж, баталгаажуулна уу. Банкны нууц үг, SMS код, картын дугаараа хэнд ч бүү хэлээрэй.
7. Нэмэлт хэрэгсэл
- 🧮 Ипотекийн тооцоолуур — зээлийн дүн, хүү, хугацаагаар сарын төлбөр, урьдчилгаа, нийт хүүг тооцно.
- 📊 Үнийн статистик — дүүрэг, хороогоор ₮/м² үнийн медиан ба дундаж.
- 🧑💼 Агент — агентын жагсаалт ба профайл; агентын заруудыг нэг дор харна.
- 🤖 AI туслах — зүүн доод буланд; сайтыг ашиглах, зар хайх/оруулах талаар богино хариулт өгнө.
- 💬 Санал хүсэлт — алдаа, гомдол, саналаа бүртгэлтэй хэрэглэгч илгээнэ (баруун доод буланд хөвөх товч).
8. Түгээмэл асуулт
- Зар үзэхэд бүртгэл хэрэгтэй юу?
- Үгүй — хайх, үзэх нь бүртгэлгүйгээр болно. Зар нэмэх, мессеж бичих, хадгалахад л бүртгэл хэрэгтэй.
- Зар яагаад нийтлэгдэхгүй байна вэ?
- AI модерац зөрчил илрүүлсэн (спам, залилан, хууль бус бараа, хараал) эсвэл заавал талбар дутуу байна. Шалтгаан нь «Зар нийтлэх» товчны доор харагдана — засаад дахин нийтэлнэ.
- Миний утасны дугаарыг хэн хардаг вэ?
- Зарын хуудсанд зар нийтлэгчийн холбоо барих дугаар нийтэд харагдана. Хувийн мэдээллийн дэлгэрэнгүйг Үйлчилгээний нөхцөл хуудаснаас үзнэ үү.
- Зар хэдэн хоног идэвхтэй вэ?
- Жирийн зар 30 хоног, үйлчилгээний зар хугацаагүй (анхдагч). «Онцгой зар» нь тусдаа хугацаатай.
- Бүртгэлээ устгуулахыг хүсвэл?
- Санал хүсэлтийн маягтаар хүсэлт гаргана; ажлын 7 хоногийн дотор шийдвэрлэгдэнэ.
Тусламж хэрэгтэй юу?
Дээрх гарын авлагаас хариулт олдоогүй бол 🤖 AI туслах-аас асуух эсвэл 💬 санал хүсэлтийн маягтаар холбогдоно уу. Платформын дүрэм, хувийн мэдээллийн боловсруулалтыг Үйлчилгээний нөхцөл хуудаснаас үзнэ үү.